АСАШЁОРЮҮГИЙН АХЫН ХҮҮ ТАЦҮНАМИ ДЭВЖЭЭНД ЭЛСЭНЭ

Ирээдүйтэй сүмоч болох шинжтэй хэмээн мэргэжилтэн, шинжээчдийн анхаарлыг татаж байсан С.Бямбасүрэн “Тацүнами” дэвжээнд элсэхээр болсон байна. Өсвөрийн сүмочдын тэмцээний дараа тэр сэтгүүлчдэд “Чадвал 11 сарын башёгоос мэргэжлийн сүмод барилдмаар байна. Зорилго бол хамгийн хүчтэй бөх болох” гэж ярьжээ.

С.Бямбасүрэн 2015 онд Зүүн Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 5 настайгаасаа жүдо, 11 наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн, мэдээж үндэсний бөхөөр ч барилддаг олон төрлийн авьяастай. 1.84 метр өндөр, 96 кг жинтэй.

“Тацүнами” дэвжээний ояката нь “Оошима” дэвжээнд барилдаж байсан комүсүби асан Асахиютака. Түүхэндээ 3 ёкозүна, 3 озэкитэй байсан том дэвжээ бөгөөд манай бөх Мооконами Г.Базарсад барилдаж байсан дэвжээ юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *